COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Экологийн цагдаагийн албанаас “Нөхөн сэргээлт-2020“ арга хэмжээг зохион байгуулж байна

2020 оны 8 сарын 10

Arslan.mn

Экологийн цагдаагийн албанаас "Нөхөн сэргээлт-2020" арга хэмжээг зохион байгуулж байна.

Тодруулбал ,Байгаль орчны багц хууль, Түүнд нийцүүлэн гарсан холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, эвдэрсэн талбайн хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох этгээдээр зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэтгүүлэх зорилгоор "Нөхөн сэргээлт 2020" ерөнхий арга хэмжээг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл гурван үе шаттайгаар төлөвлөн зохион байгуулж байна.

Албаныхны өгсөн мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртсөн бөгөөд дээрх газрын 47 хувь нь хүний үйл ажиллагааны нөлөөтэйгөөр сүйдээд байгаа аж. Иймд дээрх газруудыг нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байгаа юм.

Тус арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн засаг даргын А/416 тоот захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг Дөч гол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Хөөсгөл ХХК-наар 4 га талбайд техникын нөхөн сэргээлт хийлгэсэн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619029
2 эможи

Зочин
2020-08-10 18:52
Зочин
2020-08-10 12:40
keyboard_arrow_up