COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

П.Баярсайхан: Хүүхэд цонхоор шидэгдэж хүнд гэмтэх нь их байна

2020 оны 8 сарын 06

Arslan.mn
ГССҮТ-ийн Цээж, хэвлийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан “Зам тээврийн осол хэргийн улмаас хүүхэд гэмтэх нь их байна. Тухайлбал, Хүүхдүүд машины цонх, лүүкээр шидэгдэх тохиолдлууд түгээмэл гарч байна. Бага насны хүүхдүүд аливаа эрсдэл, аюулыг мэдэхгүй учраас машины цонхоор гараа гаргаснаас болж гар нь тасрах, хурдтай яваа машины лүүкээр гарч байхдаа огцом тоормозлох үед хүзүүгээ хугалах эрсдэл өндөр. Үүнийг эцэг эхчүүд анхааруулж, хүүхдэдээ аюултай гэдгийг нь ойлгуулж хэлэх нь чухал байна. Бага насны хүүхдүүд осолд орж, хүнд бэртэл авах, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдаж буй нь эцэг эхийн хайнга зан, хараа хяналт сул байгаатай холбоотой” гэж онцлон хэлж байсан юм.  

Манай улсад жилд мянга гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтэж, 50 гаруй хүүхэд нас барж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар л гэхэд зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас баржээ. Он гарснаас хойш эхний хагас жилд гэхэд 26 хүүхэд зам тээврийн ослын улмаас хорвоог орхисон гэх харамсалтай мэдээлэл байна.

Зам тээврийн осолд өртсөн иргэдийн тархи, дотор эрхтэн маш их  гэмтдэг. ГССҮТ-д Хавсарсан гэмтэл ихтэй хүмүүс их ирдэг байна. Хавсарсан гэмтэл гэдэг  нь  цээж,  хэвлийн хөндий,  дотор эрхтэн,  яс үений, тархи, нуруу нугасны гэмтэл хавсарсан тохиолдлыг хэлдэг. Иргэд олноороо ингэж хүнд  хөнгөн гэмтэж байгаа нь  тухайн жолооч дүрмээ мөрдөөгүйтэй холбоотой. Тиймээс ч  ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд орон нутгийн замд гарсан алсын дуудлагаар явж зарим тохиолдолд осол гарсан тухайн аймаг орон нутагт яаралтай хагалгаа хийж иргэдийн амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж байна. 

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
618972
1 эможи

keyboard_arrow_up