COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хэрлэн сумын гуравдугаар багт 200 ортой ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД орлоо

2020 оны 8 сарын 04

Барилгын хөгжлийн төв-н зураг.

БСШУЯ захиалгын дагуу БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ захиалагчийн техникийн хяналт хийж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багт 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. 

2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа.

Барилга байгууламж нь газар хөдлөлийн 7 баллд тэсвэртэй цутгамал төмөр бетон арагт бүтээц, 10 см-ийн зузаантай дулаалгын материал дээр 12см-ын өнгөлгөөний тоосгон гадна засал, 7.2 см зузаан, 3 давхар шилтэй, төмөр зүрхэвчтэй, Монгол Улсын цэцэрлэгийн барилгын стандартад нийцсэн цонх, орчин үеийн шийдэл бүхий анги танхимуудыг төлөвлөж өгснөөр хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлсэн байна.

Хэрлэн сумын 3 дугаар багийн нийт иргэдийн тоо 5000 гаруй бөгөөд Хэрлэн сумын 3 дугаар багт ердөө 280 хүүхдийн ганцхан цэцэрлэгтэй байсныг БСШУЯам цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулахын тулд шинээр 200 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор гуравдугаар багийн хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618908
0 эможи

keyboard_arrow_up