COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр

2020 оны 8 сарын 04

Arslan.mn

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 8 сарын 4-нд дэлхий нийтэээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай орны хувьд анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1926 оны 4-р сарын 16-ны өдөр баталсан "Аливаа шүүх газруудын дүрэм"-ийн дагуу Нийслэл хотын шүүн таслах байгууллагыг зохион байгуулсан байна.  Мөн 1930 онд нийслэл хотын шүүн таслах байгууллагыг Улаанбаатар хотын шүүх хэсэгтэйгээр шинэчлэн байгуулж шүүхийн тогтоол гүйцэтгэх үйл ажиллагааг шүүгч, нарийн бичгийн дарга 1953 он хүртэл гүйцэтгэн явуулж байсан ба 1953 оноос Улаанбаатар хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгч гэсэн орон тоотой болсон байна. Энэ үед тогтоол гүйцэтгэлийн ажлыг Нийслэлийн шүүхэд тамгын хэлтэс удирдан зохион байгуулж тамгын хэлтсийн дэргэд тогтоол гүйцэтгэлийн тасаг өдөр дутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж 6 дүүрэгт 2-3 тогтоол гүйцэтгэгч, 1 ахлах тогтоол гүйцэтгэгчтэй хэсэг үйл ажиллагаа явуулж байжээ.

Эдүгээ үйл ажиллагаа явуулж буй Шийдвэр гүйцэтгэх алба нь 1996 оны 10-р сарын 31-ны өдрийн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон 1996 оны 11-р сарын 15-ны өдрийн Шүүхийн Шийдвэр Биелүүлэх тухай хуулиар Шүүхийн шийдвэр биелүүлэх асуудал Хорих байгууллагыг удирдах газартай нэгдэж, Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газарт шилжснээр Шийдвэр Биелүүлэх Нийслэлийн хэлтэс болон зохион байгуулагдсан билээ.

Тус хэлтэс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа аж ахуйн нэгж байгууллагын, иргэд хоорондын, эрүүгийн, хүүхдийн тэтгэвэр хариуцсан хэсэг болон захиргаа гэсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1998 оноос дүүрэг тус бүрээр харъяалал тогтоон ажиллах болжээ. Монгол улсын Хууль зүйн сайдын 1997 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 184 тоот тушаалаар Шийдвэр биелүүлэх Нийслэлийн хэлтсийг Нийслэлийн шийдвэр биелүүлэх алба болгон өөрчилсөн ба 2002 оны 09-р сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулиар тус албыг Нийслэлийн  Шийдвэр Гүйцэтгэх Алба нэртэйгээр өөрчилсөн байна.
 

Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618902
0 эможи

keyboard_arrow_up