COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Найз залуутайгаа уулзахаар гараад 12 давхраас унаж нас баржээ

2020 оны 8 сарын 04

Arslan.mn

25 настай эмэгтэй БГД-ийн нэгэн орон сууцны 12 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр талийгаач бүсгүй найз залуугийн хамт гэрт нь байжээ. Бүсгүй гэрээсээ гарахдаа аав, ээждээ найз залуутайгаа уулзахаар гарч байгаа гэсэн аж. Улмаар хэрэг гарсан шөнө 23 цагийн орчим гэр рүүгээ утасдан “Одоо гарч байна. Тосоод аваарай” хэмээжээ.

Гэвч гэрийнхэнтэйгээ утсаар ярьснаас хойш таван минутын дараа 12 давхраас унаж буй бичлэгийг ойролцоох байрны хяналтын камераас олдсон байна. Цагдаагийн газраас талийгаачийн найз залууг баривчлан, уг хэргийг шалгаж байгаа гэв.

Эх сурвалж: unuudur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
2
618889
9 эможи

Зочин
2020-08-04 12:34
keyboard_arrow_up