COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эм ханган нийлүүлэх гурван байгууллага шалгалтад бүдэрчээ

2020 оны 8 сарын 04

Arslan.mnНийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид  эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ удаад эм ханган нийлүүлэх гурван байгууллагад шалгалт хийхэд агуулахад хадгалж байсан  бүтээгдэхүүнд тохирсон хадгалалтын бүс тогтоож зориулалтын хаяг ялган таних шошго ашиглаагүй зөрчил илэрсэн байна. Мөн  ханган нийлүүлж буй эмийн гаж нөлөө,  чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн сан, стандарт үйл ажиллагааны удирдамж боловсруулаагүй, эмийн гаж нөлөө чанар аюулгүй байдлыг  хариуцсан мэргэжилтнийг томилоогүй, эмийн чанар аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй зэрэг нийтлэг алдаа дутагдал их байжээ. Иймд илэрсэн алдаа дутагдлуудыг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618884
0 эможи

Зочин
2020-08-04 10:56
keyboard_arrow_up