COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Туул голд машинтайгаа суусан таван хүнийг аварчээ

2020 оны 8 сарын 04

Arslan.mn
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Налайх дүүргээс зүүн хойд зүгт 40 км-т  Тэрэлжийн гарам гэдэг газар Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд таван зорчигчтой явсан “Прадо-95” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан тухай дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 13.05 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 14.00 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /35 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /32 настай, эрэгтэй/, С /31 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд аварч автомашиныг нь уснаас татан гаргалаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618883
0 эможи

Зочин
2020-08-04 10:56
keyboard_arrow_up