COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын салбарын 2020 оны “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна

2020 оны 8 сарын 03

Arslan.mn

Барилгын салбарын 2020 оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, "Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан тухайн онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг арван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Барилга, хот байгуулалтын Сайдын 2019 оны 140 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам”-ын дагуу хүлээн авна.

Иймд оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-д нэр дэвших хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 313 тоот өрөө болон s.munkhdul@barilga.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна.

Жич: БХБСайдын 2019 оны 140 дүгээр тушаалаар баталсан "Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам”-ыг www.mcud.gov.mn болон www.barilga.gov.mn цахим хуудаснаас татаж авна уу.

Холбоо барих утас: 11-316304, 11-320965

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618866
0 эможи

Зочин
2020-08-03 16:13
keyboard_arrow_up