COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

2020 оны 8 сарын 03

Arslan.mn

ОХУ энэ сарын 1-нээс эхлэн Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг оронтой харилцан агаарын хилээ нээгээд байгаа юм. Тиймээс ОХУ-д байнгын оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна. 

Монгол Улсын иргэд ОХУ руу Турк улсаар дамжин нисэх хандлага ихсэх болсон тул Турк улсаас ОХУ-д байнгын оршин суудаггүй иргэдийг онгоцонд суулгахгүй тохиолдол гарах болжээ.

Иймд иргэд та бүхэн ОХУ-ын газар нутгаар дамжин нисэх шийдвэр гаргахаас өмнө мэдээллээ сайтар нягтлахыг Истанбул хот дахь Ерөнхий консулын газраас мэдээлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618862
0 эможи

Зочин
2020-08-03 16:12
keyboard_arrow_up