COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Энэ сард иргэдээ татан авах нислэгийн хуваарь

2020 оны 8 сарын 02

Arslan.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штаб наймдугаар сард үйлдэгдэх 14 тусгай нислэгийн хуваарийн талаар долдугаар сарын 29-нд мэдээлсэн. 

Наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн 14 нислэгийн хуваарийг танилцуулъя.

1. Наймдугаар сарын 1-нд Сөүл

2. Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиэтл

3. Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели рүү нислэг үйлдэж тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэдийг авчирна.

4. Наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирна.

5. Наймдугаар сарын 8-нд ХБНГУ-ын Франкфурт

6. Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар. БНЧУ руу нислэг үйлдэж 170 суудалтай онгоцоор тэнд байгаа иргэдийг авчирна.

7. Наймдугаар сарын 14-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.

8. Наймдугаар сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түрхүү хамрагдаж байгаа.

9. Наймдугаар сарын 20-нд БНТУ-ын Истанбул хот

10. Наймдугаар сарын 21-нд Франкфурт руу дахин нислэг үйлдэнэ.

11. Наймдугаар сарын 22-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.

12. Наймдугаар сарын 24-нд Токио

13. Наймдугаар сарын 26-нд Франкфурт

14. Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618835
1 эможи

Зочин
2020-08-02 12:02
keyboard_arrow_up