COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяны хүрээнд зам тээврийн ослоор гэмтсэн хүний тоо 32.8 хувь буурчээ

2020 оны 7 сарын 31

Arslan.mn
Урин дулааны цагт иргэд Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалах хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Тиймээс ч өнөөдөр “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяны хүрээнд Төв аймгийн Аргалант сумын нутагт орон нутгийн замд  хяналт шалгалт хийж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ. Өнөөдрийн арга хэмжээнд ГССҮТ, “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК, урлаг соёлын уран бүтээлчид, жолооны курсийн төлөөллүүд оролцсон юм. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой яг ийм соён гэгээрүүлэх ажлыг уламжлал болгон зохиож байгаа үр дүн ч долдугаар сард гарсан зам тээврийн осол хэрэг хэрхэн буурсан тоон баримтаас харагдаж байна.

Тодруулбал, 7-р сарын 1-28-ны хооронд Улаанбаатар хотоос орон нутаг руу 570 мянга гаруй иргэн 315 мянган тээврийн хэрэгсэлтэй зорчсон судалгаа гарчээ. Энэ хугацаанд зам тээврийн осол 12.8 хувь, ослын улмаас гэмтсэн хүний тоо 3.8 хувь буурсан үр дүнтэй байна.  

Гэмтэл согог судлалын үндэсний төв "ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аянд оролцож иргэдэд зөвлөгөө мэдээлэл өглөө


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяагаар ахлуулсан баг "Яараад яахав дээ" нэгдсэн арга хэмжээнд оролцсон юм. Эмч мэргэжилтнүүд жолооч нарт анхны тусламжийн хайрцаг заавал авч явахыг сануулж байлаа. Анхны тусламжийн хайрцагт Боолт, шархны наалт, гурвалжин алчуур, түлэгдвэл хэрэглэх ариун боолт болог гель зэрэг 10 гаруй төрлийн зүйл байх шаардлагатай. Энэ нь осол гэмтлийн үед түрэн тусламж иртэл тухайн хүнд анхны тусламж үзүүлэхэд маш чухал гэдгийг иргэдэд танилцууллаа.

Зам тээврийн осолд өртсөн хүн хавсарсан олон гэмтэлтэй байх нь их байдаг. Иймд тухайн хүнийг дур мэдэн хөдөлгөж, тээвэрлэх нь аюултайг эмч мэргэжилтнүүд сануулж байна.

Хавсарсан гэмтэл гэдэг  нь  цээж,  хэвлийн хөндий,  дотор эрхтэн,  яс үений, тархи, нуруу нугасны гэмтэл хавс¬ран тохиолдохыг хэлдэг. Ингэж хүнд  хөнгөн гэмтэж байгаа нь  тухайн жолооч дүрмээ мөрдөөгүйтэй холбоотой. ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд орон нутгийн замд гарсан алсын дуудлагаар явж зарим тохиолдолд осол гарсан тухайн аймаг орон нутагт яаралтай хагалгаа хийж иргэдийн амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж байна. 
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан "Яараад яахав дээ" аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ  оны  эхний  хагас  жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.  Энэ тоог тэг болгож, нэг амь нэгэн гэр бүлийг ч болов аврахын төлөө  тээврийн хэрэгсэл эзэмшиж, жолооны ард сууж байгаа хүн бүхний хүчин чармайлт чухал болохыг энэ аян харуулж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618823
0 эможи

Зочин
2020-08-01 12:24
keyboard_arrow_up