COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Увс, Баян-Өлгий, Говь-Алтайд зам хаасан, Хөвсгөл, Архангайн замыг нээсэн

админ
2020 оны 7 сарын 16

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар орон нутагт эвдэрсэн гүүр, зорчих боломжгүй болсон замуудын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Хаагдсан замууд:

  1. Увс аймгаас хойд сумууд руу чиглэсэн зам хаалттай. Тус чиглэлийн гурван гүүр нурсан бөгөөд замуудыг хэзээ нээх нь тодорхойгүй байна.
  2. Баян-Өлгий аймгийн Буратын гүүр засварт орсон. Аймгийн төвөөс 82 км-т байдаг тус гүүр эвдэрсэн тул дөрөв хоногийн хугацаагаар замыг хаажээ. Тухайн зам нь ОХУ руу явах хилийн боомтыг чиглэдэг юм.
  3. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахал гарсны улмаас ойролцоох таван суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Хорио цээрийн дэглэм долдугаар сарын 13-наас эхлэн 6 хоног үргэлжилнэ.

Хаагдаад нээгдсэн замууд: 

  1. Хөвсгөл аймгийг чиглэсэн хөдөлгөөн хэвийн болсон. Усархаг борооны улмаас Мөрөн-Хатгал чиглэлийн зам сэтэрсэн тул тус чиглэлийн замыг хаагаад байсан юм.
  2. Долдугаар сарын 15-нд болсон ослын улмаас Архангайгаас Завхан хүртэлх замын хөдөлгөөнийг хаасан байсныг нээж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618579
0 эможи

Зочин
2020-07-18 00:08
Зочин
2020-07-16 16:22
keyboard_arrow_up