COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 07, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Санамсаргүйгээр хоолойгоо боомилж, ухаангүй болсон хүүхдийн амийг цагдаагийн алба хаагчид аварчээ

админ
2020 оны 7 сарын 13

Arslan.mn

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар  хэлтэст 2020 оны долдугаар сарын 12-ны өдөр "Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу 20 цаг 24 минутанд ирэхэд эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч,цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар маш шуурхай 1 минутын дотор буюу 20 цаг 25 минутанд очиж шалгахад 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй, бие нь хөрсөн байдалтай байжээ.

Цагдаагийн алба хаагчид эмнэлгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж амьсгал дэмжих массажийг 20-иод минут буюу түргэн тусламж иртэл хийж ухаан оруулан амь насыг нь аварчээ.

Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ хаана, юугаар тоглож байгаад хяналт тавихыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
618568
7 эможи

Зочин
2020-07-15 23:00
ene 1 garchigiig archij xayuul yaasiin odoo
Зочин
2020-07-13 17:50
keyboard_arrow_up