COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 07, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: 143 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. 80 настай эмэгтэй эдгэрлээ

админ
2020 оны 7 сарын 13

Arslan.mn

2020 оны долдугаар сарын 12-нд хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 143 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээг хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, 

  • Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 120 хүний давтан шинжилгээ
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн есөн жолоочоос сорьц аван шинжлэхэд коронавирус илрээгүй" гэлээ.
  • 80 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ

Коронавирусийн халдвар авсан 80 настай эмэгтэй ХӨСҮТ-д 24 хоног эмчлэгдэн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Монгол Улсад одоогийн байдлаар батлагдсан 230 тохиолдол байгаагаас 203 нь эдгэрч, ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ болон тандалтад байна.

Мөн өчигдөр 22:00 цагт Зэвсэгт хүчний 62 дайчин ирсэн юм. Тэднийг эрэмбэлэн ангилж, хоёр хүнийг нь ХӨСҮТ-д, нэгийг нь Цэргийн төв эмнэлэгт, 59 дайчныг "Бага баян" амралтын газарт ажиглалтад оруулжээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618567
0 эможи

Зочин
2020-07-13 18:52
Зочин
2020-07-13 17:50
keyboard_arrow_up