COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Долоон начин, гурван харцага, нэг заан цолтон шинээр төрөв

2020 оны 7 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж начин, зургаа давж харцага, долоо давж заан цолны болзол хангасан бөхчүүдэд үнэмлэх, тэмдгийг гардууллаа.

Улсын начин цолтнууд:

  • Булган аймгийн харьяат Х.Цогтгэрэл
  •     Увс аймгийн харьяат Ц.Мөнхбаяр
  •     Завхан аймгийн харьяат Т.Дүгэрдорж
  •     Төв аймгийн харьяат Д.Хүдэрбулга
  •     Завхан аймгийн харьяат Ш.Пүрэвгарьд
  •     Баян-Өлгий аймгийн харьяат Н.Мустафа
  •     Архангай аймгийн харьяат О.Мөнх-Эрдэнэ нар аймаг, цэргийн цолноос улсын начин цолонд хүрэн үнэмлэх, энгэрийн тэмдэгээ гардаж авлаа.

Монголын залуучуудын холбооноос Үндэсний их баяр наадмаар хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу шинэ начингуудын хамгийн залуу нь болох Архангай аймгийн харьяат О.Мөнх-Эрдэнийг хурдан удмын даагаар урамшуулав.

Улсын харцага цолтнууд:

  • Өмнөговь аймгийн харьяат "Говийн хүчтэн" дэвжээний бөх Ц.Одбаяр
  • Баянхонгор ймгийн Богд сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Б.Бат-орших
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөх билэгт” дэвжээний бөх Б.Зоригтбаатар нар улсын харцага цолны үнэмлэхээ Төрийн тэргүүнээс гардан авлаа.

Улсын заан цолтон:

  • Архангай аймгийн харьяат улсын харцага М.Бадарч, Улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж, улсын заан цолонд хүрэн, үнэмлэх тэмдэгээ гардав.

ВИДЕО:

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618565
1 эможи

Зочин
2020-07-15 14:31
Нэг авраг төрснөө бич
Зочин
2020-07-13 17:49
keyboard_arrow_up