COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан эхэллээ

2020 оны 7 сарын 11

ШУУД ҮЗЭХ:

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 175 хурдан азарга уралдахаар бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөлж байна. Өнгөрсөн жилийн наадамд 170 гаруй азарга уралдаж байжээ.

Өнөөдөр Хүй долоон худагт цаг агаарын нөхцөл байдал хэвийн байгаа тул хурдан морины уралдаанууд болно гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Хүй долоон худагт өнөөдөр дараах хуваарийн дагуу азарга, их насны морьдын уралдаан болох юм.

  • 07:00-11:00 Азарганы уралдаан /Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевиз/
  • 12:00-15:00 Их насны морьдын уралдаан /Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевиз/
  • 16:00-19:00 Эрлийз дээд насны морьдын уралдаан /Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон телевиз/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618523
0 эможи

Зочин
2020-07-11 12:06
keyboard_arrow_up