COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 07, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Энхболд: Одоогийн байдлаар орон нутгийн замын хөдөлгөөн хаагдаагүй

админ
2020 оны 7 сарын 10

Arslan.mn

Аадар борооны улмаас хөдөө орон нутагт эвдэрсэн зам хэр байгаа болон орон нутгийн замыг хаах эсэх талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

Тэрбээр "Одоогийн байдлаар орон нутгийн замын хөдөлгөөн хаагдаагүй. Урд шөнө зам засварын ажилтай холбоотойгоор Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад өглөө 08:00 цагт нээсэн. Одоогоор бол ямар нэгэн саадгүйгээр хүмүүс зорчиж байна.

Гэхдээ ихэнх нутгаар бороо устай байгаа тул замын зорчих хэсэг, гадаргууд эвдрэл гэмтэл үүссэн. Иймд жолоочид анхаарал болгоомжтой, хурдаа зөв тохируулж явах шаардлагатай. 

Нийслэл хот дотор ажлын өдөртэй холбоотойгоор замын хөдөлгөөн өнөөдөр их байна. Тухайлбал, Барс, Нарантуул зах руу чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байна. Нийслэлийн орох гарах хөдөлгөөн хаагдсан зүйл байхгүй. Ойрын өдрүүдэд зам хаах талаар гарсан шийдвэр одоогоор алга. Бороо тасралтгүй их ороод байвал халтиргаа гулгаа, үер усны аюулаас болгоомжлох зорилгоор зарим замыг түр хугацаанд хязгаарлаж магадгүй байх” гэв.

Түүнчлэн Улсын Онцгой комиссоос аадар бороо орж, аюултай нөхцөл үүсэн тул Улаанбаатар хотоос Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулсан зурвасыг иргэдийн гар утсанд илгээж байна. 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618508
1 эможи

Зочин
2020-07-10 19:27
keyboard_arrow_up