COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 07, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ иргэдийн асуултад хариулж байна

админ
2020 оны 7 сарын 10

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн албан ёсны цахим хуудсанд иргэд, олон нийтээс хандсан нийтлэг 10 асуултад хариулъя.

Асуулт №1. Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэх үү, зам хаах уу ?

Хариулт - Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2020.07.11-2020.07.16-ны өдрийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баяр амралтын өдрүүдэд авто зам хаах талаар мэдээлэл одоогоор ирээгүй байгаа тул хаахгүй хэвийн үргэлжилнэ. Харин “Хүй 7 худаг”, “13 дугаар зуун” цогцолбор руу орох хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд Улсын их баяр наадмыг телевиз, радио, цахимаар хүлээн авч үзнэ.

Асуулт №2 Цахим хаягаа бусдад алдчихлаа. Хаана хандах вэ?

Хариулт- Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.10 дахь заалтад заасны дагуу хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Иймд иргэн та цахим хаягаа бусдад алдсан тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст өргөдөл гомдлоо гаргаж шалгуулахыг зөвлөж байна.

Асуулт №3. Жолооны үнэмлэхтэй /шинээр захиалсан, эрх сэргэх хугацаа болсон г.м/ холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ ?

Хариулт - ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн 70191515 дугаарын утсаар холбогдож жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Асуулт №4 Гэрийн гадаа эсхүл хажуу айлд согтуу хүмүүс хэрэлдээд унтаж амраахгүй байна. Хаана хандах вэ?

Хариулт: Олон нийтийн газарт, эсхүл орон байранд, хэрүүл маргаан үүсгэж, бусдын өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн тохиолдолд Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5.2 дох зүйлд зааснаар хүнийг нэг зуун нэгжтэй /100.000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Иймд иргэн та цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд холбогдож дуудлага мэдээллээ өгнө үү. Цагдаагийн алба хаагч тухайн газар очиж, гэм буруутай этгээдэд дээрх хуулийн заалтад заасны дагуу арга хэмжээ авч ажиллах болно.

Асуулт №5. Явган хүний зам болон авто замын орц, гарц хааж тээврийн хэрэгслээ байрлуулсан бол хаана хандах вэ?

Хариулт - Явган хүний зам болон авто замын орц, гарц хааж тээврийн хэрэгслээ байрлуулсан бол Та гар утаснаасаа “UB Traffic” аппликейшн ашиглаж эсхүл Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудсанд хандаж болно.

Асуулт №6 Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг хаана гаргах вэ?

Хариулт: Цагдаагийн алба хаагчтай хууль зөрчсөн, гэмт хэрэг, зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой аливаа гомдол мэдээллийг 126 тусгай дугаар болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн 70191212 дугаарын утсаар холбогдож өгнө үү.

Асуулт №7. Машинаа ачуулсан бол хаана хандах вэ? Ямар журмын хашаанд очсоныг хаанаас мэдэх вэ?

Хариулт - www.smartcar.mn  болон 7555-1000, 1800-1200 дугаарын утсаар холбогдон тээврийн хэрэгслийнхээ марк, улсын дугаарыг хэлж мэдээлэл авах боломжтой .

Асуулт №8 Ахлагчийн сургууль сонирхож байгаа юм. Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хаанаас авах вэ?

Хариулт – Цагдаагийн ерөнхий газар нь Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран  ахлагч бүрэлдэхүүний  нөхөн хангалтыг  жилд 2-4 удаа  зохион байгуулдаг. Иргэд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn  авч болно. Энэ удаагийн Бүртгэл 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг хүртэл явагдаж иргэдээс материал хүлээн авч, бүртгэх үйл ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цагт дууссан. Дараагийн бүртгэл эхлэх хугацааг цагдаагийн байгууллагын албан ёсны цахим хуудсаар иргэд олон нийтэд мэдээллэх болно.

Асуулт №9. Машин хаагаад явсан бол хаанаас дугаарыг нь мэдэж болох вэ?

Хариулт - Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн дугаарыг 93021124, 93020124 утсаар холбогдож авч болно.

Асуулт №10. Ял шийтгэлийн тодорхойлолтыг хаанаас авах вэ?

Хариулт: 2020 оны 04 дүгээр сарын 20-ноос төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн операторуудаас олгодог болсон. Энэ нь Улаанбаатар хотод “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” худалдааны төв дэх үйлчилгээний нэгдсэн төвүүдээс олгож байгаа болно. Мөн 2020 оны 06 дугаар сараас аймгууд дахь Үйлчилгээний нэгдсэн төвүүдээс мөн авах боломжтой болсон.

Үйлчилгээний нэгдсэн төвүүдээс иргэд лавлагаа авахдаа хурууныхаа хээг уншуулаад авна. Архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг аль ч банкнаас төрийн сангийн 100900012027 тоот дансанд тушааж очих буюу эсвэл банкны карттай очоод картаа уншуулан төлбөрийг төлнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618503
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up