COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн ажил үйлсээрээ тэргүүлсэн АЛБАН ХААГЧДЫГ шагналаа

2020 оны 7 сарын 10

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд ажил үйлсээрээ тэргүүлсэн мэргэжилтнүүдийг шагналаа. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорионы энэ цаг үед Барилгын хөгжлийн төвийнхөн цомхон байдлаар баяр наадмын хурлаа зохион байгууллаа. Баярын хурлын үеэр ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардуулж урмаар тэтгэлээ.

Тухайлбал, Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээч У.Болортөгс, Санхүү төсөл хөтөлбөрийн хэлтсийн нягтлан бодогч, П.Баасанжав нар Барилга , хот байгуулалтын яамны тэргүүний барилгачин цол тэмдгээр энгэрээ мялаасан бол, Барилга хот байгуулалтын яамны жуух бичгээр Д.Бумаажав, Г.Идэрбаяр, Л. Амарсанаа, М.Анхбаяр нарыг Барилгын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнасан юм. Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдэгээр Д.Отгонбат, Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэгээр Б.Гүнжинлхам, Б.Идэрхангай нарын энгэрийг мялаалаа. Мөн Барилгын хөгжлийн төвийн баярын бичгээр мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг Д.Уранчимэг Б.Батзаяа Х.Айнур Ц.Солонго Г.Отгонтуяа Э.Маргад-Эрдэнэ Б.Даваажаргал Н.Баярмагнай нарыг шагнаж урамшууллаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618499
0 эможи

Зочин
2020-07-10 19:27
Ц.Амарсанаа
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up