COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан 18 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2020 оны 7 сарын 09

Arslan.mn

Прокурорын байгууллагаас эрүүгийн хэргийн нөхцөл байдал, хянан шалгах ажиллагааны талаар өчигдөр мэдээлэв.

Олны анхаарал татсан хэргийн талаар Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат "Өмнөх  оны 5 дугаар сараас өчигдрийг хүртэл олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаал хашдаг, улс төрд нөлөө бүхий этгээд ялагдагчаар татсан 111 хүнд холбогдох 50 хэргийг прокурор яллах дүгнэлт хийж, шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргээс 36 яллагдагчид холбогдох 18 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээд байна. Төрийн өндөр албан тушаалд хашиж байсан 18 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилэн мөрдөж байцааж буй шүүхэд шилжүүлсэн 9 хэрэг байна. Үүнээс 2 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээд байна” гэв.

НПГ-аас энэ оны эхний хагас жилийн байдлаар мөрдөх байгууллагуудад ирүүлсэн 631 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьжээ. Үүнээс  320 гомдол мэдээлэлд  хэрэг бүртгэл нээж, дугаар олгосон.  219 гомдолд хэрэг бүртгэл нээхээс татгалзжээ. 

Нийт хяналт тавьсан гомдол мэдээлэл өмнөх оноос 20.6 хувиар өссөн. Одоогоор 361 хэрэг ажиллагаанд байна. Оны эхний хагаст мөрдөн байцаалтын 472 хэргийг хянаж, 48.5 хувийг эцэслэн шийдвэрлэжээ. Үүнээс яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг 210 буюу 44.5 хувийг эзэлж байгаа юм.

Мөрдөн байцаалтын нийт хэргийн 57 хувь нь хөнгөн, 38.7 хувь нь хүнд ангиллын гэмт хэрэг байх ба 18 хэрэг нь 2002 оны Эрүүгийн тухай хуульд зааснаар хүнд, онц хүнд ангиллын гэмт хэрэг байна." гэв.

Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр зарим хэрэг буурсан байна. Тухайлбал, хүний амь бүрэлгэх гэмт хэрэг 29.6 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг 13.6 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 33.5 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл 24.4 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 35.1 хувиар бууржээ.

ХУД, БГД, СБД, СХД, Дорнод аймаг сонгуультай холбоотой гомдол, мэдээлэлийг ирүүлсэн тоогоор  хамгийн их буюу 26-44  мэдээлэл ирүүлжээ.

Хэрэг бүртгэлийн 16 хэрэг нь Баянхонгор аймагт 4, Хэнтий аймагт 3, Дорнод аймагт 3, Ховд аймагт 2, Дундговь, Сэлэнгэ, Булган Баян-Өлгий аймагт тус бүр нэг хэргийг хэрэг бүртгэлд шалгаж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
618471
2 эможи

keyboard_arrow_up