COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Батхүү,Ч.Ганзориг нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

2020 оны 7 сарын 08

Arslan.mn

Олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат танилцууллаа. 

Тэрбээр "Нийслэлийн Прокурорын газраас 2020 оны эхний хагас жилийн байдлаар мөрдөх байгууллагуудад ирүүлсэн 631 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьж ажиллалаа. 

Үүнээс 320-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дугаар олгосон. 219 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Нийт хяналт тавьсан гомдол мэдээлэл нь өмнөх оноос 20.6 хувиар өссөн. Одоогоор 361 хэрэг ажиллагаанд байна.  Оны эхний хагаст мөрдөн байцаалтын 472 хэргийг хянаж, 48.5 хувийг эцэслэн шийдвэрлэлээ. Үүнээс яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг 210 байна. 

Мөрдөн байцаалтын нийт хэргийн 57 хувь нь хөнгөн, 38.7 хувь нь хүнд ангиллын гэмт хэрэг байх ба 18 хэрэг нь 2002 оны Эрүүгийн тухай хуульд зааснаар хүнд, онц хүнд ангиллын гэмт хэрэг байна. 

2019 оны тавдугаар сараас 2020 оны долдугаар сард 7-ныг хүртэл хугацаанд олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон улс төрд нөлөө бүхий этгээдийн яллагдагчаар татсан нийт 111 хүнд холбогдох 50 хэргийг прокурор хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан 18 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. 50 хэргээс 36 яллагдагчид холбогдох 18 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн" гэв.

Мөн тэрбээр “Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтанд ирүүлснийг хянаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618459
1 эможи

Зочин
2020-07-08 16:06
keyboard_arrow_up