COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хашлага мөргөсний улмаас “Портер” машины тэвшин дээр сууж явсан иргэн нас баржээ

2020 оны 7 сарын 06

Arslan.mn

2020.07.05-ны өдрийн 13 цаг 20 минутын орчим ЧД-ийн 16-р хороо, Хайлаастын зам, согоотын гудамжинд Hyundai Porter маркийн О жолоочтой автомашин замын хашлага мөргөж, тэвшин дээр сууж байсан зорчигч 54 настай, эрэгтэй Ч-гийн амь насыг хохироосон хэргийг  шалгаж байна.

Тиймээс нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангах, жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг ТЦА-аас  анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
618411
4 эможи

keyboard_arrow_up