COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өргөн хэрэглээний хүнсний үнэ 4.5 хувиар өсчээ

2020 оны 7 сарын 04

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх долоо хоногоос дөрвөн хувиар өссөн байна.

Мөн нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр энэ сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10722 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12789 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад таван төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 94 төгрөгөөр тус тус буурсан гэнэ. Мөн энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 218 төгрөгөөр, хонины цул махны үнэ 81  төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

Түүнчлэн тус газраас гаргасан мэдээллээр өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмсний үнэ 72.7 хувиар өсч 1898 төгрөгөөр, монгол лууван 8.1 хувиар өсч 2241 төгрөгөөр, монгол байцаа 4.1 хувиар өсч 2784, монгол хүрэн манжин 0.9 хувиар өсч 3385 төгрөгөөр, сонгино 1.3 хувиар өсч 1728 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618381
0 эможи

keyboard_arrow_up