COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын эмэгтэй албан хаагчид туршлага солилцжээ

2020 оны 7 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас “Харилцаа-Хандлага” аяны хүрээнд “Мөрдэст бүсгүйчүүд” сургалт, зөвлөгөөнийг пүрэв гарагт зохион байгуулав.

Тус сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 17.1 хувийг эзэлдэг эмэгтэй алба хаагчдынхаа төлөөлөл  болсон 42 офицер, 18 цагдаа, нийт 60 алба хаагч хамрагдсан байна. Энэхүү сургалтаар эмэгтэй алба хаагчдаас хамт олны дунд эерэг харилцаа, хандлагыг түгээх, үлгэрлэн манлайлах чиглэлээр өөрсдийн туршлага, мэдлэг оюун, амжилт бүтээл, санал сэтгэгдлээ хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн нь үр дүнтэй болжээ. 

Сургалт, зөвлөлгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Гэр бүл, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар,  “Позитив Монголиа” төслийг үүсгэн байгуулагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн, “UA consulting”, “UA properties” ХХК-ыг үүсгэн байгуулагч А.Урангоо, дуучин С.Гантогоо нар оролцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618369
0 эможи

Зочин
2020-07-04 15:26
keyboard_arrow_up