COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ю.СОЛОНГО: Урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийсний үр дүнд ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧ, илрүүлэлт өссөн

2020 оны 7 сарын 03

Arslan.mn

БГД-дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журмын тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Ю.Солонготой ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хувьд өмнө архивч номын санчаар ажиллаж байсан гэж сонссон. Тэгвэл өнөөдөр иргэдтэй түлхүү харилцаж байна энэ хоёрын хооронд гарч буй зөрүү ялгаа хэр байна вэ?

-Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд анх 2013 оны хоёрдугаар сард Нийслэлийн цагдаагийн удирдах газарт архивч номын санчаар ажиллаж байсан. Тухайн үед цагдаагийн албанд орно гэсэн хүсэл, зорилго, тэмүүлэлдээ хөтлөгдөн орсон. Дараагаар нь 2014 оны хоёрдугаар сарын 15 оны өдөр цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын хэлтэст архивч номын санчаар томилогдоод 2018 оны наймдугаар сарын 14 өдөр хүртэл тухайн албандаа таван жил ажилсан. Ажиллаж буй хугацаандаа мэргэжлээ ахиулан, дээшлүүлэхийн тулд 2017 оны тавдугаар сард эрх зүйч мэргэжлийг төгсөж, 2018 оноос БГД-ийн цагдаагийн газар хэсгийн байцаагчийн албан тушаалд томилогдсон. Хэдий цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ч хэсгийн байцаагч, номын санч гэдэг бол тэс өөр. Бичиг хэргийн ажил хийж тухайн төв байрандаа төвлөрөн тэнд ажиллаж буй ажилчтайгаа л харилцана, харилцаанд орно.

Одоо бол манай дүүрэг 18 га газартай 17700 хүн амтай, 2717 айл өрхтэй. Тэгэхээр би өнөөдөр энэ бүх хүнтэй харьцаж ажиллаж байна.

Хүн болгон адилхан ааш араншинтай гэж байхгүй сайтай, муутай хосолдог учир бэрхшээлтэй ааш, араншинтай хүнтэй их ч таардаг. Тэр болгонд нь тэвчээд тухайн асуудлыг аль болох зөвөөр учирлаж ойлгуулдаг даа. Энэ тэвчих чадвар нь цагдаагийн алба хаагчийн нэг онцлог байх.

-Таны гэр бүлд цагдаагийн албанд ажилладаг хүн байгаа юу чухам яагаад энэхүү мэргэжлийг сонгох болсон бэ?

-Манай гэр бүлд цагдаагийн албанд ажиллаж буй хүн байхгүй. Багаасаа л дүрэмт хувцастай ах, эгч нарыг хараад л бахархдаг, тэр хүсэл тэмүүллээрээ цагдаагийн албанд орсон байх. Бага байхын л мөрдөн байцаагч болох чин хүсэл эрмэлзэлтэй байсан одоо энэ албаараа бахархдаг.

-Албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа танд ирсэн хамгийн сайхан үе юу байсан бэ?

-Хамгийн сайхан нь өргөдөл гомдлыг нь шийдвэрлээд өгөхөд БАЯРЛАЛАА гэж чин сэтгэлээсээ хэлж байгаа тэр сэтгэлийг мэдрэх, тэр нүдний харцыг харах хамгийн сайхан.

Энгийн мэт мөртлөө хүн болгон хэлээд байдаггүй энэ чин сэтгэлийн үгийг сонсож буй хүнд маш сайхан санагддаг юм байна лээ. Хүнд байсан үе гэвэл анх томилогдон ажиллаж буй хугацаанд хэцүү байсан. Анхны бүхэн хэцүү байдаг шүү дээ. Өглөө найман цагаас ажилдаа ирээд орой 00 цагт гэртээ харьдаг, ажлын хамааралтай иргэдтэй ажиллах нь эхэндээ хүндрэлтэй санагдаж байсан үеүд бий. Сүүлдээ ажлын ачаалал энэ бүхэндээ дасч эхэлсэн дасахын хажуугаар би чадна миний ажил өөрийн хүсэл зорилгоор уг албанд орсон учир ухрах биш урагшилж ажиллах хэрэгтэй гэж зорилго болгон ажилдаг. Иргэдийн амар тайван байдлыг хамгаалж буй гэдэг утгаараа маш том хариуцлагатай ажил тийм ч учраас би ажилдаа дуртай бас хайртай байдаг.

-Танай хороонд өдөрт хэчнээн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгддэг вэ?

-COVID-19 цар тахлаас өмнө өдөрт 20-25 дуудлага мэдээлэл ирдэг байсан бол одоогийн нөхцөл байдлаас шалтгаалж ААНБ-уудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулан 22:00 минутаас хойш үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан гудамж талбайд архидан согтуурах нь багасч өдөрт 10-15 дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна. Дөрөвдүгээр сарын байдлаар манай хорооны нутаг дэвсгэрт 288 дуудлага мэдээлэл бүртгэгдэж үүнээс 267 нь хэв журмын дуудлага, үлдсэн 17 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл тус тус бүртгэгдсэн.

-Ер нь ямар төрлийн хэргүүд илүү зонхилох шинжтэй байна вэ?

-COVID-19 тэй холбоотойгоор иргэдийн ажилгүйдэл нэмэгдэж шөнө, оройн цагаар гар дээрээс архи согтууруулах ундаа зөвшөөрөлгүйгээр шаглан борлуулах үйлдэл ихсэж шагийн архийг бөөндөх, үнсэнд нууж худалдах гэх мэтчилэн зөрчлүүд нэмэгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор бид орой бүр эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж, хэрэв зөрчил гаргасан этгээд тээврийн хэрэгсэлтэй шагийн архийг худалдан борлуулсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хурааж, зөрчлийн тухай хуулийн 6-5 -13-ыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авна.

-Танай хорооны давуу талын тухайд?

-Халдварын бус үед дуудлага мэдээлэл их байсан гэж түрүүн хэлсэн. Энэ их ажлыг хэрхэн зохицуулж ажиллаж байна?

-24 цагийн турш дуудлага мэдээлэл хүлээн авах, жижүүрийн хоёр цагдаа байрлан ажиллаж байна. Эдгээр алба хаагчид шөнө, орой дүүргийн нутаг дэвсгэрээр эргүүлд гарч ажилладаг. Өдөртөө багтаад хэргүүдээ шалгаж амждаггүй. Ажлын өдөр эрүүлжүүлэх байрнаас хүнээ аваад, өргөдөл гомдлоо шалгахаас эхэлж байна. Дан ганц өргөдөл гомдол шалгахгүйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийн, айл өрхүүдээрээ ордог. Бид өргөдөл гомдлыг ажил ихтэй гэж хойшлуулахгүйгээр хуулийнхаа хүрээнд багтаах, түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд оройд сууж ажиллах зэргээр аль болох иргэдийн гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ар гэрийн ажлаа зохицуулж сунаж ажилдаг. Удирдлагаас авч буй бодлого хэрэгжилт сайжирснаар бидний ажлыг илүү хөнгөвчилж өгч байгаа.

-Энэ жилийн хувьд гэмт хэргийн илрүүлэлт хэр байгаа вэ?

 -2019 оны гэмт хэргийн илрүүлэлт эхний дөрвөн сарын байдлаар 45 хувь байсан бол энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийсний үр дүнд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт мөн энэ үетэй харьцуулахад 56 хувиар өссөн .

-Алба хаагчийн үүднээс иргэдэд хандаж ямар уриалга хэлэх вэ?

-Иргэд аливаа асуудалд хамгийн эхлээд хүлээцтэй, тайван хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. Эхнэр нь нөхрөө архи уугаад ороод ирэхэд нь цагдаагийн байгууллагад “Манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийг өгдөг. Үүний дагуу шалгаад арга хэмжээ авах гэтэл арга хэмжээ авах хүн цөөхөн худлаа дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Энэ нь цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүндрэл бэрхшээлийг учруулдаг. Дуудлага мэдээллийг цензуртэй өгөөсэй, архи уугаад ороод ирэхэд нь намайг зодлоо, хүчирхийллээ гэсэн худал мэдээллийг битгий өгөөч гэж зөвлөмөөр байна.

Мөн гэр бүлийн үнэ цэнээ эрхэмлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618365
15 эможи

Uilsee
2020-11-03 17:00
mundag
soko
2020-09-11 00:19
мундаг шүү онжи
Зочин
2020-07-04 15:24
Beegii
2020-07-04 10:06
Amjilt . Ymar mundag busgui we. Amjilt husiy.
Зочин
2020-07-04 01:28
Мундаг охин байна амжилт
Зочин
2020-07-03 13:23
keyboard_arrow_up