COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Сонгон шалгаруулалтын УРИЛГА

2020 оны 7 сарын 02

Arslan.mn

Барилгын Хөгжлийн Төвийн /Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэс/-т Мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулж ажилд авна.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Мэдээллийн системийн менежмент, статистик, техник, технологийн чиглэлүүдийн аль нэгээр их дээд сургуулийг бакалавр түүнээс дээш зэрэгтэй төгссөн
Мэдээллийн технологи, өгөгдлийн сан, программ хангамжийн дунд түвшнээс дээш мэдлэг, туршлагатай
Барилгын салбарын чиглэлээр их дээд сургууль, коллеж төгссөн бол давуу тал болно
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Судалгаа, дүн шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах, асуудал шийдвэрлэх чадвартай
Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй бол давуу тал болно
Бие даан өөрийгөө дайчлан суралцах чадвартай
Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

“Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн цахим программ”-ын хөгжүүлэлт, аюулгүй, найдвартай хэвийн ажиллагааг хангах
Мэдээллийн сангийн мэдээллээр Барилгын хөгжлийн төвийн дэд сан хариуцсан мэргэжилтнүүд, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хангах
Мэдээллийн сангийн бүртгэлийг үндэслэн тооцоо судалгаа хийх, вэб сайтад материал бэлдэх, тайлан мэдээ гаргах
Барилгын салбарт шинээр нэвтэрч буй техник, технологийн мэдээ, мэдээлэл цуглуулах, вэбсайт болон барилгын сэтгүүлд нийтлэх
Хэлтсийн дотоод бусад ажилд чиг үүргийн дагуу оролцох

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ.

  • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • “4х6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2020 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн 15:00 цаг хүртэл хүлээж авна.

Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв 4 давхар 402 тоот

Утас: 70110298

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618349
1 эможи

keyboard_arrow_up