COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хогоо хаяхгүй байхыг уриалан “Хоггүй аялал гоё” гэсэн стикер, хогийн уут тарааж байна

2020 оны 7 сарын 02

Arslan.mn

"Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах юм. Аяны хүрээнд нийслэл хотоос гарах зам дагуух "Зунжин", "Оргил", "Сансар" зэрэг худалдаа, үйлчилгээний төв, Петровисийн 16, 29 дугаар ШТС, Энхтайваны гүүр, Нарны зам дагуу залуус ажиллаж, жолооч, зорчигч нарт хогийн уут тарааж, автомашинд зурагт хуудас нааж, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, хогоо хогийн уутанд хийж зориулалтын цэгт хаяхыг зөвлөж, хоггүй аяллыг уриалж байна. 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ “2020 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад 13 786 удаагийн гомдол мэдээлэл ирсэн. Нийт гомдол мэдээллийн 63,2 хувийг нийслэлийн Цагдаагийн газар, харьяа хэлтсүүд шийдвэрлэжээ. Улаанбаатар хотын хэмжээнд оны эхний хагас жилийн байдлаар 9064 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 22,5 хувиар буурсан үзүүлэлт” гэсэн юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Цагдаагийн удирдах газрын гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл, Join me-аялал амралтын хөтөч байгууллага зэрэг төрийн болон төрийн бус 50 гаруй байгууллага “Хоггүй аялал гоё” аяныг зохион байгуулж байна. Join me-аялал амралтын хөтөч байгууллагын тухайд дотоодын аялагчдад зориулаад аялалын бүтээгдэхүүн санал болгодог бөгөөд аялал жуулчлалын 50 гаруй мэргэжлийн байгууллагууд нэг платформд нэгтгэж чадсан байна.

Дашрамд дурьдахад, Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 15.8-д “Усан сан болон ой усан сан бүхий газар хог хаясан, машин угаасан, бохир зүйл угаасан иргэнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу оны эхний хагас жилийн байдлаар нийт 61 иргэнийг торгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618335
0 эможи

keyboard_arrow_up