COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиас татгалзсан албан тушаалтнуудыг шүүх хурал дахиад хойшлов

2020 оны 7 сарын 02

Arslan.mn

-Зам, тээврийн сайд асан Д.Ганбатыг хорих санал гаргалаа-

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтнуудын хамаарал бүхий “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэрэгт буруутгагдсан төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10.00 цагт хэлэлцэхээр товлоод байв.

Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам, тээврийн сайдаар тухайн үед ажилласан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нараас гадна Д.Ганбатын хээл хахууль авсан хэрэгт хамтран оролцсон ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, эрх бүхий албан тушаалтнууд болох Х.Минжбадам, Н.Санжаадорж нар шүүгдэгчийн ширээнд сууж буй билээ.

Шүүгч Д.Дарьсүрэн даргалж, З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцэх хурал эхэлж, ирц танилцуулахад хуралд оролцуулахаар дуудсан шинжээч Сэлэнгэ, Саранхүү ирээгүй байв. Тиймээс шүүгдэгч дээрх долоон хүний өмгөөлөгч нар хурлыг хойшлуулж, шинжээчийг албадан ирүүлэх хүсэлт гаргалаа. Түүнчлэн Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан, улс төрд нөлөө бүхий албан тушаалаа урвуулсан болон бусдаас хээл хахууль авсан хэрэгт яллагдагчаар тооцогдоод буй Д.Ганбатын өмгөөлөгч М.Баасанбат түүнийг өмгөөлөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн түүний эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгч С.Амар гэрээ байгуулан хуралд оролцохоор ирж, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргав. Харин улсын яллагчаар оролцож буй НПГ-ын хяналтын прокурорууд “Шүүгдэгч Д.Ганбат болон тэдний өмгөөлөгч нарын зүгээс янз бүрийн шалтгаанаар удаа дараа шүүх хурал хойшлуулж байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хориулах саналтай байна” гэдгээ илэрхийллээ. Ингээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх хурлыг долдугаар сарын 27-ны 10.00 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч дээрх долоон хүнд өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шинжээч Сэлэнгэ, Саранхүү нарыг албадан ирүүлэх захирамж гаргахаар болсон юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш оролцогчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх хурлыг хоёр дахь удаагаа хойшлуулж буй нь энэ юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
2
618324
27 эможи

Зочин
2020-07-05 22:38
49% г авхаас зг татгалзаж бна гэсэн бичгийг сайд асан Пүрэвсүрэн хийж өгсөн гэсэн тэр хүн гол тоглогч шүү
Зочин
2020-07-05 18:51
эрдэнэт үйлдвэр луйрачидыг өөгшүүлдэг байгууллага болсон дандаа цус ойртсон хамаатан садангуудаар дүүрсэншд ямар сайндаа тэтгэвэртээ суугаад хүүхдээ ажилд оруулах нэсэн чинь нууц амрагаа оруулна мэргэжлийн биш гээд татгалзана маш аймшигтай шүү захирал дарга нартай уулзах ямарч боломжгүй хүн хүлээж авахгүй өвдөж хавдахгүй амьдрахыг нь харнаа хэдэн хүн бий таануус удахгүй явах болно
Bayar
2020-07-05 18:18
Yooy heleh ch ug oldohgui yum. Mongoloo, Mongoloo, mongolchuudaa gesen setgel zurhtei baimaar baih yum aa. Orgoson tangarag bgaa biz dee.
Зочин
2020-07-05 17:08
Манайхан ямар их шунал вэ гэсэн хирнээ л нөгөө хэдэн шуналаа гаргачихсан даа хэлэх үг олдохгүй юм энэ хэдийгээ дийлэх үү
Zochin.
2020-07-05 16:49
Dondogiin Erdenebat gj neg hujaa aj vildweriin said bhda darhani tumurlugig kontsesin geree nertei huwin bankind ugch olon hvni amidralar togloson hulgaich da.nvgel n nvdere garch olon hvni haraal idej shorongin hadaas boloh boltugai
Зочин
2020-07-05 09:46
доржханд арай дэндүү цавчдаг байсан шдээ..хэдэн компаниудын жинхэнэ зүрхэнд нь орсон балиар авгай.нээх том далбийсан малгай тавичаад л залуу нөхрөөрөө машинаа бариулаад ,кэмп хэсээд ажил зогсоогоод,шантажлдаад л явдаг байсан.өөрийх нь өөдөөс жоохон өрвөлзсөн компанийг газраас арчихаар хэмжээнд дарамтална.зтхя ны нэг хялар юм чинь хэн билээ?хар будын хүүхэд.тэр эднүүс 17-8 ширхэг 200 тай.хэдэн зуугуулаа ч юм төслүүд хэсээд явдаг байсан.муу хулгайчууд
Зочин
2020-07-05 07:53
Хужаа Ганбат гэж ой гутмаар хулгайч ингэж ингэж ялгүй үлдэнэ дээ
Иргэн
2020-07-04 12:39
Ашгүй нэг шударга шүүх ажиллаж энэ муухай шуналтай хулгайчдыг хэргийг нь үүрүүлж ял эдлүүлээсэй дээ. Ард түмний хараа хяналт заавал үнэн юм байна даа. Хэрэгтэнүүд гишгэх газаргүй дээ
Зочин
2020-07-04 07:02
Энэ хэрэг шийдэгдэх юмуу мөнч их хойшилж байнадаа хурдан шийдмээр юм
Луйварчид
2020-07-02 23:23
Ганбат гэж хогийн сайд нисэхээр тоглож хаяад явсандаа
Зочин
2020-07-02 11:16
хойшлуулах сонирхол хэнд байна шүүхэд үү холбогдогчидод уу нийтийн эрх ашиг ыг хулгайлагчдад хатуу арга хэмжээ авая шүүгчид хувийн сонирхлтой шүү гуя дагаж хүзүү гэгчээр хѳрѳнгѳ дагасан шүүгч биш бизээ хардаж б.на
зочин
2020-07-02 09:48
хоримоор байна арай л дэндүү хоноцын сэтгэлтэй байсан
зочин
2020-07-02 09:47
Даваацэрэн гэж гахай нөхөр Эрдэнэт Дарханы төмөрлөгийг хувьчилж ард түмний ирээдүйн хоолыг үгүй хийсэн барьж хохимоор байна
keyboard_arrow_up