COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Хоёр долоо хоногийн дотор COVID-19-ийн тохиолдол 2 саяар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 10 саяд хүрлээ“

2020 оны 6 сарын 28

Arslan.mn

"24 цагийн дотор шинээр 171 мянган хүн халдвар авч, 4,000 гаруй хүн эндсэн"

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д. Нарангэрэл “Цар тахал тархаж эхэлснээс хойш гурван сарын дараа нэг сая хүн халдвар авч байсан бол одоо зурган хоногийн дотор өвчлөл нэмэгдэж байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн дотор дэлхий дахин өвчлөл хоёр саяар нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 10 саяд хүрлээ.

24 цагийн дотор л гэхэд шинээр 171 мянган хүн халдвар авч, 4,000 гаруй хүн эндсэн байна.

Мөн БНХАУ, Их Британи, АНУ зэрэг олон улсын халдварт өвчний загварчлалын эрдэмтдийн тооцоолсноор  дэлхий нийтэд хүн амын 5 хувь буюу 1.7 тэрбум коронавирусээр өвдөж, хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ" гэсэн юм.

"Цэргийн төв эмнэлэгт байгаа 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна"

Үргэлжлүүлэн "Манай улсын хувьд шинээр долоон хүн ажиглалтад нээгдэж орсон бол гурван хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 2,636 хүн байна.

Үүнд,

  • 5 хүртэлх насны 131 хүүхэд,
  • 54 жирэмсэн эмэгтэй,
  • 34 архаг хууч өвчтэй хүн байгаа юм.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 93 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж буй.

Үүнээс тав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байна.

Өчигдөр орон нутгийн чиглэлийн галт тэрэгний 6,000 гаруй зорчигчид тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд нийт 136 дуудлага ирж, иргэд урьдчилан сэргийлэлтийн талаар зөвлөгөө авсан.

Шуурхай 119 аппликэйшнээр Казахстан улсаас манай улсын нэг иргэн холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө авжээ.

Иргэд амны хаалт зүүхгүй, ресторанд олноороо цуглаж байна гэсэн шүүмжлэл ирүүлсэн. Иймд амны хаалт зүүх нь одоогоор COVID-19 халдвараас сэргийлж чадах хамгийн найдвартай арга юм” гэдгийг онцлов.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
618206
1 эможи

Зочин
2020-06-28 13:51
keyboard_arrow_up