COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бусаар ан амьтан агнасан иргэнийг 5.4-40 сая төгрөгөөр торгож, 1-8 жил хорих ял шийтгэнэ

2020 оны 6 сарын 27

Хууль бусаар ан амьтан агнасан иргэнийг 5.4-40 сая төгрөгөөр торгож, 1-8 жил хорих ял шийтгэнэ

Нэн ховор, ховор ан амьтан агнах гэмт хэрэг өнгөрсөн оноос 67.7 хувиар нэмэгджээ

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл буюу хууль бусаар ан амьтан  агнах гэмт хэрэг 2020 оны эхний 5 сарын байдлаар 52 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оноос 21 хэргээр буюу 67.7 хувиар өссөн байна.

Хамгийн сүүлийн жишээ татья. Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид нэгдүгээр сарын сүүлээр 3 хүрэн баавгай агнасан, 12 ширхэг баавгайн сарвуу  хадгалж, борлуулахаар завдаж байсныг илрүүлж байв.

Хууль бусаар ан амьтан агнасан иргэнийг 5.4-40 сая төгрөгөөр торгож, 1-8 жил хорих ял шийтгэнэ

2020 оны гуравдугаар сарын 31. Булган аймгийн  Хишиг-Өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлсэн байна.

Хууль бусаар ан амьтан агнасан иргэнийг 5.4-40 сая төгрөгөөр торгож, 1-8 жил хорих ял шийтгэнэ

Мөн энэ сарын 12-нд Нарантуул олон улсын худалдааны төвийн хойно авто машины зогсоолд нэн ховор амьтны жагсаалтад багтсан цоохор ирвэсний арьсыг худалдаалахыг завдав. Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдсон иргэдийг шалгаж байна.

Хууль бусаар ан амьтан агнасан иргэнийг 5.4-40 сая төгрөгөөр торгож, 1-8 жил хорих ял шийтгэнэ

Энэ мэтээр нэн ховор амьтны жагсаалтад багтсан хандгай,  борцгор хотон, ховор амьтны жагсаалтад багтсан халиун буга, хүрэн баавгай зэрэг Монгол Улсад ховордож байгаа амьтдыг агнах тохиолдол нэмэгдэх болжээ.

Хууль бусаар ан амьтан агнасан иргэнийг 5.4-40 сая төгрөгөөр торгож, 1-8 жил хорих ял шийтгэнэ

ЦЕГ-ын экологийн цагдаагийн албаны мэргэжилтэн Л.Болорсолонго “Цоохор ирвэл бол монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан. Монголд 1200-гаад бодьгал байгаа гэж тоологдсон. Цоохор ирвэс өөрөө экологийн хувьд өндөр ач холбогдолтой амьтан. Нэн ховордож байгаа болон дархан цаазат газарт хууль бусаар ан агнавал  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байгааг анхааруулж хэлмээр байна” гэв.

Хууль бусаар ан амьтан агнасан иргэнийг 5.4-40 сая төгрөгөөр торгож, 1-8 жил хорих ял шийтгэнэ

Иргэд ихэнхдээ тухайн амьтдын эд эрхтнийг худалдаалах ашиг хонжоо хайх зэргээр агнадаг нь шалгалтын явцад тогтоогддог байна.  Эрүүгийн хуулийн 24.5 зааснаар 5.4 сая-40 хүртэлх сая төгрөгөөр торгож, 1-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хуулийн хариуцлага өндөр учир, иргэдийг нэн ховор болон ховор ан амьтдыг санаатай болон санамсаргүйгээр агнахгүй байхыг экологийн цагдаагийн албанаас санууллаа.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618196
0 эможи

keyboard_arrow_up