COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ: Уул уурхайд эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийлгүүллээ

2020 оны 6 сарын 11

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас байгаль орчин, газар, геодези, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр “Зөв дадал – Ногоон ирээдүй” цахим аяныг энэ оны тавдугаар сарын 01-нээс 31-ний хооронд улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Энэхүү аян нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим орчинд зохиогдсоноороо онцлог юм. Төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрууд аяны хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, улсын хэмжээнд 16 чиглэлийн 268 ажлыг төлөвлөж 100 хувь хийж  хэрэгжүүллээ.

Тухайлбал, орон нутагт “Цэвэр хот-цэвэр сум”, “Хоггүй цэвэр хот”, “Хогоо цэвэрлэе” зэрэг аяныг зохион байгуулж гудамж талбай, албан газар, айл өрхийн хэмжээнд хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, дөрвөн аймгийн 42 суманд хог хаягдлыг ангилан ялгах хогийн савнуудыг байршуулжээ. Мөн 680 аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагч, ажилчдыг уриалан нийтийн эзэмшлийн 567.5 га газар, зам, талбайд хаягдсан 6850 тн ил задгай хог хаягдлыг хамтран цэвэрлэсэн байна.

Түүнчлэн бүх нийтээр мод тарих аяныг өрнүүлж улсын хэмжээнд 410 аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, 7965 иргэнийг хамруулан 137476 ширхэг модыг нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаанд тарилаа. Уул уурхайн олборлолтоос эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх талбайн хэмжээг нэмэгдүүлэх уриалгыг гаргаж, уул уурхай бүхий аймгуудийг уриалгад нэгтгэн нийт 187.7  га талбайд техникийн нөхөн сэргээлт, 112.1 га биологийн нөхөн сэргээлтийг хийлгээд байна.

“Зөв дадал – Ногоон ирээдүй” цахим сарын аянаар улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчид, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид, хуулиар тусгайлан эрх олгогдсон байгаль хамгаалагч зэрэг нийт 741 албан хаагчид хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, Байгаль орчныг хамгаалах багц хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, уул уурхайн нөхөн сэргээлт, газар ашиглалт, агаарын бохирдол, хог хаягдал, ус, хөрс, химийн бодисын ашиглалт, хамгаалалтын чиглэлээр видео хичээл, зөвлөмж, зурагт хуудас бэлтгэн байршууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617752
0 эможи
keyboard_arrow_up