COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

КОВИД-19 | Өмнөд Солонгост халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэллээ

2020 оны 6 сарын 07

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдээллээр нийслэл Сөүл хотын орчимд явуулсан сүмийн цуглаанаас шалтгаалан халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэлснийг анхаарууллаа.

Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор халдварын 57 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 11.7 мянгад хүрчээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сөүл хот болон тус хотын орчмын хэд, хэдэн аймаг, зэргэлдээ мужуудад шашны цуглаан болж улмаар уг цуглаанд оролцсон иргэд хяналтгүйгээр зорчиж эхэлсэн нь ийнхүү халдвар нэмэгдэх гол шалтгаан болжээ.

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төв болон Цагдаагийн газар хамтран сүмийн цуглаанд оролцсон хүмүүсийг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ.

Сөүл хотын захиргаа, Эрүүл мэндийн хэлтэс сүмийн цуглаанд оролцсон хүмүүсийг яаралтай харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг уриалсан байна.

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617613
1 эможи
keyboard_arrow_up