COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 26.2 хувиар буурчээ

админ
2020 оны 6 сарын 03

Гэмт хэргийн илрүүлэлт 6 хувиар өсчээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний 5 сард бүртгэгдсэн 112069 гомдол мэдээллийн 71613 буюу 63.9 хувийг Нийслэлийн цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гомдол мэдээллийн 19678 буюу 27.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл эзэлж байна.

Нийслэл хотын хэмжээнд 7922 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2818 хэргээр буюу 26.2 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Зарим гэмт хэргийн хувьд:

Хэргийн өнгө

2019 оны эхний 5 сар

2020 оны эхний 5 сар

Өсөлт бууралт

Нэгж

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг /Танхайрах, бусдын биед гэмтэл учруулах, аюулгүй ажиллагааны журам зөрчих/

2360

1939

-17.8

421

Хүчиндэх

130

84

-35.4

46

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг

9

4

-55.6

5

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

7012

5130

-26.8

1882

Үүнээс

 

Хулгайлах гэмт хэрэг

3341

2508

-24.9

833

Хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг

2948

2191

-25.7

757

Халаасны хулгайн гэмт хэрэг

317

211

-33.4

106

Дээрэмдэх гэмт хэрэг

399

209

-47.6

190

Залилах гэмт хэрэг

2400

1806

-24.8

594

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж,

гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг

470

266

-43.4

204

Мал хулгайлах гэмт хэрэг

42

37

-11.9

5

Мөнгө угаах гэмт хэрэг

16

11

-31.3

5

Бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 44 нэгж буюу 2 дахин өссөн байна. Иймд иргэд та бүхэн өөрийн эд зүйл, тээврийн хэрэгсэлдээ тавих хараа хяналтаа сайжруулах, баталгаатай, харуул хамгаалалттай, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй бүсэд автомашинаа байршуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617521
0 эможи
keyboard_arrow_up