COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

админ
2020 оны 6 сарын 03

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар  бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 12-17 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5,6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617519
0 эможи
keyboard_arrow_up