COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 04, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

“Энэтхэгээс авчрах 219 ламхайн тусгаарлалтын нийт 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо“

админ
2020 оны 6 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг ХНХ-ын сайд С.Чинзориг сайд танилцуулж байна.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг баталлаа. Тодруулбал, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулахаар болсон юм.

Мөн Энэтхэг улсад манай улсын 357 ламхай нар сурч байгаа гэх мэдээлэл бий. Эдгээрээс 219 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Өнөөдрийн хуралдаанаар тэднийг богино хугацаанд тусгай үүргийн онцгоцоор авчрах шийдвэр гаргалаа.

Тэднийг ирээд тусгаалалтын байранд 21 хоног тусгаарлана. Ингэхэд нийт 230 сая төгрөг гарах юм. Үүнийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахыг ХНХ-ын сайдад даалгалаа.

Харин унааны зардлыг тал, талаасаа нийлүүлж гаргахыг зохион байгуулах нь зүйтэй" гэсэн мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
8
617487
20 эможи
keyboard_arrow_up