COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газар ЭЭЛЖИТ БУСААР хуралдаж байна

2020 оны 6 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр /2020.060.01/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал, дөнгөж сая хуралдаанаар Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2"-ыг байгуулахаар болж, тогтоолыг баталлаа. Энэхүү зусланг ‪Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулахаар тогтоод байна.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Орон сууц хувьчлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Учир нь, Засгийн газар болон Улсын Онцгой комиссын хуралдаанаар цар тахлын үед эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад орон сууц олгохоор болсон билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617481
7 эможи
keyboard_arrow_up