COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 04, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна

админ
2020 оны 5 сарын 30

Arslan.mn

Өнөө, маргаашдаа  төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тавдугаар сарын 29-ний 30-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээлээр, ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн төв хэсгээр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчмоор 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  сэрүүсэж 10-15 градус дулаан.

Бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байх төлөв гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617468
0 эможи
keyboard_arrow_up