COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа

админ
2020 оны 5 сарын 29

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны хуваарийг танилцууллаа. 

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллага цар тахлын үед нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ дагуу хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад 4,800 гаруй албан хаагч ажиллаж байна. 

Ард иргэдэд гурван зүйлийг хэлье.

Нэгт. Гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх учиртай. Гэтэл дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол гарч байгаа. Тухайлбал, сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаас гарч явсан, богино зайд хүнтэй уулзсан, бааранд орсон тохиолдол гарсан.  Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний эрсдэлд байгаагаа өөрсдөө ухаарах хэрэгтэй.

Хоёрт. Тусгаарлах байранд байхдаа хаягаа өгсөн ч тусгаарлалтаас гараад хаягаа сольж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804, орон нутагт 95 иргэн өрхийн тусгаарлалтад бий. Одоогоор өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөлөө. Энэ бол давхардсан тоо. Тиймээс гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хаягийн шилжүүлэлт хийхгүй байх зохицуулалт хийхээр ярилцаж байна. 

Гуравт. Цар тахлын аюулаас амны хаалт хамгаалж байгаа дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Амны хаалтаа сайн зүүхэд ард түмэн анхаарч, таны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой чухал гэдгийг дахин санана уу. Амны хаалтаа дахин зүүцгээж байхгүй бол нэг том эрсдэл болох магадлалтай байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
4
ouch an post
2
confuse an post
angry an post
18
617461
45 эможи
keyboard_arrow_up