COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Пүрэвбаатарыг гэм буруутайд тооцсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болголоо

2020 оны 5 сарын 29

Arslan.mn

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 22-нд хэлэлцэж эхэлсэн билээ. Гэвч тус шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, НПГ-ын хяналтын прокурор Р.Батнасан, шүүгдэгч Л.Пүрэвбаатар, хохирогч Д.Минжмаа тэдний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлын үеэр хохирол төлөхийн тулд тав хоногийн завсарлага авах хүсэлт шүүгдэгч гаргасныг хүлээн авч, өчигдрийг хүртэл завсарлуулсан юм. Тус нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарыг Эрүүгийн хуулийн 265.2-т заасан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ.

Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулж, хувьдаа ашиглаж байсан “Лексус-570” автомашинаа зах зээлийн үнээс өндөр төлбөртэйгөөр УБТЗ-д өгсөн хэрэгт холбогдсон билээ. Өчигдөр үргэлжилсэн шүүх хурлаас шүүгдэгч Л.Пүрэвбаатар гэм буруутай нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэв. Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, ашигтай байдлаар шийдвэрлэх гэсэн үндэслэлээр мөн хуулийн 265.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн байна.

Ингээд анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Гэхдээ Л.Пүрэвбаатараас 8.8 сая гаруй төгрөг гаргуулж хохирогч УБТЗ-д олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шинжээчийн хөлс болох 2.7 сая орчим төгрөгийг түүнээс авч, Мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтэд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
617448
3 эможи
keyboard_arrow_up