COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ: Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, “Generation Z” төрийн бус байгууллагатай хамтран “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаалыг аймгийн төвийн “Баганат талбай”-д зохион байгууллаа.

Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ? сэдэвт арга хэмжээний зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ оныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог хангуулах жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд жагсаалд оролцсон гутал бүхэн өөрийн гэсэн өгүүлэмж, утга санааг илэрхийлж, гэмт хэргийн улмаас хохирсон болон хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай бяцхан иргэдийн дуу хоолойг гутлаар дамжуулан хүргэж байгаагаараа онцлог юм.

Arslan.mn

Чимээгүй жагсаалыг шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөл хорио, хязгаарлалт тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс зөвхөн цахим хэлбрээр зохион байгууллаа.

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ төлөө чимээгүй жагсаалд нэгдэн, мэдээллийг олон нийтэд түгээж, хамтран ажиллахыг хүсье.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617409
0 эможи
keyboard_arrow_up