COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Усан халианд тоглож байсан дөрвөн хүүхэд живсэн харамсалтай хэрэг гарчээ

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Өчигдөр 17.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд 8-12 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа осолдож, харамсалтайгаар амь насаа алджээ. Эл газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-т харьяалагддаг байна. Анх цөөн объект барих зөвшөөрөл авсан “Хан талт” ХХК дур мэдэн газар ухсаныг ажлын хэсэг томилж шалгуулж байсан аж.

Нийслэлийн онцгой байдлын албаны аврах багийнхан эхний хүүхдийг уснаас гарган авч, шаардлагатай тусламж үзүүлсэн ч харамсалтай эндсэн байна. Үлдсэн гурван хүүхдийн цогцсыг уснаас гаргаж авсан ба  цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагууд ослын газарт ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
confuse an post
angry an post
617405
9 эможи

Зочин
2020-05-28 14:30
Зочин
2020-05-28 09:36
Ийм жаахан хүүхдүүд яагаад Дэнжийн 1000-аас энэ хол дураараа явж байдаг юм бэ!
keyboard_arrow_up