COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Гадаадад гацсан иргэдээ татаж авсан үзүүлэлтээр манай улс ХБНГУ-ын ард бичигдэж байгаа“

2020 оны 5 сарын 26

Arslan.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны талаар мэдээллээ. 

Он гарснаар хойш 62,111 хүн эх орондоо иржээ. Үүнээс зохион байгуулалттайгаар татаж авсан нь иргэний тоо одоогийн байдлаар 8,498 байгаагийн 3,480 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна. 

Гадаад улсад гацсан монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулахаар 900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

Өнөөдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 170 хүн ирсэн бөгөөд тэдний 93 хувь нь оюутан аж. 

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Алтанбулаг боомтоор иргэдээ нэвтрүүлэх бэлтгэлийн хангахаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. 

Өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор 594 хүн эх орондоо ирэх бөгөөд тэднийг төмөр замаар Улаанбаатар хотод авчирч, тусгаарлана.

Монгол Улс дэлхийн бусад улстай харьцуулахад гадаадад гацсан иргэдээ шат дараатайгаар татаж авч байгаа цөөн газрын нэг. Хүн амынхаа тоотой уялдуулан, байгаа мэдээлэлдээ тулгуурлаж үзэхэд манай улс хүн амынхаа 0.27 хувийг гадаадаас татаж авсан байна. Энэ үзүүлэлтээрээ ХБНГУ-ын ард хоёрдугаарт бичигдэж байна" гэв. 

ХБНГУ нь хүн амынхаа 0.28 хувийг гадаад улсаас татан авжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617363
11 эможи

Зочин
2020-05-26 19:09
keyboard_arrow_up