COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ажлын туршлага эзэмшүүлэх ИНТЕРНШИП хөтөлбөр хэрэгжиж байна

2020 оны 5 сарын 26

Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс-н зураг.

Баянгол дүүргийн ХХҮХ-ээс Ажлын туршлага эзэмшүүлэх ИНТЕРНШИП хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрт бүртгүүлсэн залуустаа зориулан ажил олгогч байгууллагын туршлагатай ХҮНИЙ НӨӨЦийн захирал, менежерүүдтэй уулзуулж, зөвлөгөө мэдээлэл өгөх сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна. 

Сургалт нь ажил олгогч байгууллагууд хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үе шат, ажил хайгч залуучуудын гаргадаг алдаа, цаашид юунд анхаарах, ажлын байрны тавигдах шаардлага, карьер төлөвлөлт зэрэг олон олон хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа нь ажил хайж буй,  туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. 

Ажлын туршлага эзэмшүүлэх ИНТЕРНШИП хөтөлбөрийг Швеэйцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээн зохион байгуулж байгаа болно.

Тус сургалт нь маргааш дахин явагдах тус сонирхсон залуучууд 7709-7030, 9422-0202, 9427-7709, 9915-2572 утсаар бүртгүүлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617358
0 эможи
keyboard_arrow_up