COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргалаа

2020 оны 5 сарын 25

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ковид-19” халдварт цар тахал гарсантай холбогдуулан А/130 тоот тушаал гарган, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа.

Тодруулбал, Ковид-19 цар тахалын үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргалаа. Түүнчлэн Хүүхдийн эрхийн хамгаалах олон улсын өдрийг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2020 оны 05 дугаар сарын 21-нээс 2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр хүртэл олон арга хэмжээг зохион байгуулж байгаа нь, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлд шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагатай холбоотой зүйл заалтыг танилцуулах мөн байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг арга хэмжээг авч байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617341
0 эможи
keyboard_arrow_up