COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Barilga Expo -2020” олон улсын цахим үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ

2020 оны 5 сарын 25

Arslan.mn

Барилгын салбарын бүтээн байгуулалт, шинэ техник технологийг олон нийтэд танилцуулдаг, хамгийн олон оролцогч, үзэгчидтэй  “BARILGA EXPO 2020” олон улсын барилгын үзэсгэлэн нь энэ жил “Цахим хувьсгалд хамтдаа” уриан дор цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн  5 дугаар сарын 25-29-ний хооронд 5 өдрийн турш үргэлжлэх бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай www.barilgaexpo.mn вэб сайтад эрэмбэлсэн ангилалын дагуу байршиж,  барилгын материалын ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч, орон сууц үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, архитектур зураг төсөл зохиогч, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ танилцуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн студийн баг ажиллаж байгаа бөгөөд барилгын салбартай холбоотой илтгэл, хэлэлцүүлэг, вебинар сургалт, мэтгэлцээн болон оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээ, зөвлөгөө видео, Live-ыг мэргэжлийн хөтлөгч, хөтөлбөрийн дагуу barilga.mn пэйжээр шууд дамжуулан та бүхэнд хүргэж байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617340
0 эможи
Barilga Expo -2020

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up