COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Салхитын ордтой холбоотой шүүгч нарын шүүх хурал МАРГААШ үргэлжилнэ

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай  нарын зургаан шүүгчийг шүүх хурал өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт эхэлж, баасан гарагт завсарласан юм. Улмаар өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 09.30 цагт эхэлж, оройн 21.00 цагт завсарласан бол өнөөдөр /2020.05.19/ шүүх хурал дөрөв дэх өдрөө завсарлалаа. 

Тодруулбал,

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,

Хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617218
0 эможи
keyboard_arrow_up