COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Манай улстай хил залгаа Улаан-Үдэд 948, Эрхүүд 601, Тувад 299 тохиолдол бүртгэгдсэн“

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

УОК-ын Шуурхай штабаас цаашид хийгдэх нислэгүүдийн талаар мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл өглөө. 

Тэрбээр " Манай улстай залгаа орших ОХУ-ын зарим хотын өвчлөлийн нөхцөл байдал (тавдугаар сарын 19-ний байдлаар)

  • Байгаль - 550
  • Улаан-Үд - 948
  • Эрхүү - 601
  • Тувад - 299 тохиолдол бүртгэгдсэн.

Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирж буй тохиолдол нэмэгдэж, хөрш ОХУ-д өвчлөлийн тохиолдол ийнхүү эрчимтэй нэмэгдэж байгаа үед ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөөс хамаарах урьдчилан сэргийлэх хамгаалалтаа сулруулж эхэлж байна.

Хяналт шалгалтын ажлаас харвал, тавдугаар сарын 16-нд долоон дүүрэгт хяналт шалгалтын ажил явуулахад 3,110 хүн маскаа зүүгээгүй асуудал гарсан. Эдгээр хүнд зөвлөөд, маскаа зүүж хэвших шаардлага тавиад өнгөрсөн. Дараагийн удаа маск зүүгээгүй хүмүүст арга хэмжээ авахаас өөр аргагүй.

Мөн 514 ААН, байгууллага ариутгал халдваргүйтгэлээ хийж, 1,189 байгууллага ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажилд хойрго хандаж байв. Тус байгууллагуудад мөн л тодорхой зөвлөмж өгсөн бөгөөд дараагийн удаа дахин зөрчил гаргавал арга хэмжээ авна.

Тавдугаар сарын 17-нд 2,077 объектод маскгүй явж байсан иргэдэд үйлчилж байсан асуудалд анхааруулж, зөвлөмж, шаардлага хүргүүлсэн.

Үүнээс харвал хүмүүсийн маск зүүхгүй байх, гадуур холхих нь ихсэж, анхаарал суларч байгаа тул өөрөөс хамаарах урьдчилан сэргийлэлтээ сайжруулахыг анхааруулъя. 

Дараагийн нэг зүйл нь хаяг, шошго нь тодорхойгүй, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн, гар дээрээс архи худалдаалах зэрэг зөрчил гарч байгаа тул иргэд худалдан авалт хийхдээ анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, тавдугаар сарын 16-нд Дорнод аймагт зургаан том хүн, нэг хүүхэд тодорхой нөхцөл байдлын улмаас хордлого авсан. Энэ хүмүүс жимс, бусад бүтээгдэхүүнийг угааж цэвэрлээгүй хэрэглэснээс болж хордлогод орсон." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
617209
3 эможи
keyboard_arrow_up