COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН, байгууллагуудын АНХААРАЛД!

2020 оны 5 сарын 18

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, А/184 дүгээр хамтарсан тушаалаар шинэчлэгдэн батлагдсан барилгын салбарын бүртгэл, мэдээллийн маягт, нөхөх зааврын дагуу ААНБ-ын үйл ажиллагааны тайланг жилд 2 удаа буюу эхний хагас жилийн мэдээг 7 дугаар сарын 1-ээс 7 дугаар сарын 20-ны өдрийн, сүүлийн хагас жилийн мэдээг дараа оны 2 дугаар сарын 1-ээс 2 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ирүүлж байхаар шийдвэрлэсэн болно. Иймд холбогдох тайлан мэдээг тогтоосон хугацаанд шинэчлэгдсэн маягтын дагуу ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.

/Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн цахим системийн шинэчлэлт, хөгжүүлэлт хийгдэж байгаа тул дээрх мэдээ тайланг n.enkhjargal@barilga.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү, холбогдох утас-316304/

Мэдээ тайлангын маягт болон бөглөх зааварчилгааг дараах хаягаар орж татаж авна уу.

Барилгын ажлын тусгай зөвшөөрөлийн үйл ажиллагааны тайлангын маягт:

БА-1, 2

Зураг төслийн тусгай зөвшөөрөлийн үйл ажиллагааны тайлангын маягт:

ЗТ-1

Инженер, геологийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тайлангын маягт:

ИГ-1

Нийтийн аж ахуйн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тайлангын маягт:

НАА-1, 2

Өргөх байгууламжийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тайлангын маягт:

ӨБ-1

Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны тайлангын маягт:

БМ-1, 2

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617160
0 эможи
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up