COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ нийлж машин хулгайлдаг этгээдүүдийг илрүүллээ

2020 оны 5 сарын 15

Arslan.mn

2020 оны 04-р сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1-р байрны хойд талын ил зогсоол дээрээс 2719 УБӨ улсын дугаартай "Тоёота Пробокс" маркийн автомашин хулгайд алдсан гэх мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн  газрын хоёрдугаар хэлтэст бүртгүүлжээ.

Тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлан 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн 05 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олж тогтоосон байна.

Тээврийн хэрэгсэлийг хулгайлсан этгээдүүд нь гэр бүлийн харилцаатай Н.Ч /27, настай,эр/  Э.У / 32 настай.эм / нар нь бүлэглэн үйлдэж уг автомашины арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах зорилготой байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Мөн үзлэгээр эзэмшигч нь тодорхойгүй 9782 УНД, 7385 УНО, 0721 УБӨ, 2447 УНЗ , 5093 УНЛ 2528 УНЛ, 9809 УНТ улсын дугаарууд хураагдсан ба эдгээр номерууд нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байж магадгүй байх тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн  явуулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн хуучин тээврийн хэрэгсэлийг худалдан авахдаа арлын дугаарт нь өөрчлөлт орсон эсэхийг сайтар шалгаж  авто тээврийн оношилгоонд оруулж худалдан авалт хийх мөн тээврийн хэрэгсэлийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс тээврийн хэрэгсэлийг гэрэлтүүлэг, хараа хяналттай , харуул хамгаалалттай газар байршуулан хэвшээрэй.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
13
617083
20 эможи

keyboard_arrow_up