COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тусламжийн хэрэгсэл өглөө

2020 оны 5 сарын 13

Arslan.mn

Дэлхийн олон улсад хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахаар ажиллаж буй цагдаа, дотоодын цэргийн байгууллага, бие бүрэлдэхүүний үйл ажиллагааг дэмжих, туслалцаа үзүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас тусламжийн хэрэгсэл /амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил/-ийг өнөөдөр /2020.05.13/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Уг үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Цай Вэньруй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цагдаагийн атташе, хурандаа Ж.Заяа болон албаны хүмүүс оролцлоо.

Үйл ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Цай Вэньруй хэлэхдээ:

Уг халдварыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, ард түмнээ хамгаалах үйлсэд Монгол Улс хорио цээрийн дэглэм тогтоон уг халдварыг олон нийтэд халдварлуулахгүй арга хэмжээг тухай бүрт түргэн шуурхай авч байгааг харахад таатай байгаа бөгөөд бидний үзүүлж буй туслалцаа та бүгдийн ажилд тус дэм болно гэж найдаж байна гэв.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал зочдод хандан:

Шинэ төрлийн Коронавируст халдвар буюу /Covid-19/ халдвар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төдийгүй дэлхийн олон улсад тархаж олон иргэн нас барсан явдалд туйлын харамсаж байна. Уг халдварыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, ард түмнээ хамгаалах үйлсэд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчдад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны нийт бие бүрэлдэхүүнээс чин сэтгэлийн дэмжлэг болгон тусламжийн хэрэгслийг хүлээлгэн өгч байгаа явдалд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллага, бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид энэ оны 02 дугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажиллаж байна. Энэ үед та бүхний үзүүлж буй сэтгэлийн дэм, бодитой туслалцаа дэмжлэг ихээхэн хувь нэмэр болж байна.

Мөнхийн хөрш манай хоёр улсын уламжлалт, найрамдалт харилцаа, тэр дундаа цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Та бүхний цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617033
0 эможи
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up